Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/ төслийн нээлт боллоо.
Тус нээлтийн арга хэмжээнд Хотын дарга асан, Шадар сайд С.Амарсайхан оролцсон байна. Тэрбээр энэ үеэрээ "Нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын хувьд өнөөдөр түүхэн өдөр тохиож байна. Нийтийн тээвэрт дүүжин тээврийг ашиглахаар болж, ажлыг эхлүүлж байгаад одоогийн Хотын даргад талархал илэрхийлж байна. Энэ тээврийн хэрэгслийг ашиглаж эхэлснээр бид ажлаа минут, секунтээр ажлаа төлөвлөх боломж бүрдэнэ" гэв.