"The MongolZ" баг "VRS" чансааг тэргүүлж, бөгжний эзэд боллоо

"The MongolZ" баг "VRS" чансааг тэргүүлж, бөгжний эзэд боллоо

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын "VRS" чансааг тэргүүлсэн багуудад дурсгалын бөгж гардуулдаг уламжлалтай болсон. 

Тэгвэл тус бөгжний хамгийн анхны эзэн багаар 2025 онд "VRS" чансааг тэргүүлж байсан амжилтаараа  "The MongolZ" шалгарсан байна. Өнөөдрийн байдлаар "The MongolZ" баг "VRS" чансааны долдугаарт бичигдэж байгаа бөгөөд өчигдөр /2026.05.13/ "PGL Astana 2026" тэмцээний хасагдах шатны эрхийн төлөө "Aurora" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.