Элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш хаагдана

Элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш хаагдана

Энэ оны “Элсэлтийн шалгалт”-ын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байгаа билээ.

Тэгвэл бүртгэл Улаанбаатар хотын цагаар тавдугаар сарын 15-ны 18.00 цагт хаагдана. Иймд бүртгүүлж амжаагүй болон шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөр төлж баталгаажуулаагүй шалгуулагчид дээр заасан хугацаанаас өмнө бүртгэлээ баталгаажуулахыг БҮТ-өөс зөвлөлөө. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг мөн анхаарууллаа.