Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан маргаашаас /2026.03.20/ Баян-Өлгий аймагт ажиллах гэж байна.
Ерөнхийлөгч энэ үеэрээ казак иргэдэд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлж, Баян-Өлгий аймагт шинээр байгуулагдсан эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох аж. Мөн аймгийн төв талбайд зохион байгуулагдах баярын арга хэмжээнд оролцож, иргэд олон нийттэй уулзах юм. Түүнчлэн улс, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн дээд шагнал, одон медаль гардуулах ажээ.
Д.Анар