УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.03.19/ хуралдааны ирц бүрдээгүйн улмаас түр завсарлаад байгаа бөгөөд АН-ын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаасаа огцрох хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээллийн үеэр хэлэхдээ, "Парламентыг гацаах зорилго агуулаагүй бөгөөд Үндсэн хуулийн үзэл санаа, парламентын хэвийн үйл ажиллагааг хангах зарчмын шаардлага тавьж ажиллаж байгаа. Парламентын үйл ажиллагаа доголдож буй хариуцлагыг олонхын суудал авсан МАН хүлээх ёстой. Ард түмнээс 68 суудал авч засаглах эрх авсан намын хувьд УИХ-ын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах нь тэдний үндсэн үүрэг. Хэрэв энэ үүргээ биелүүлж чадахгүй бол олон нийтэд ил тод хэлэх ёстой. АН улс төрийн хийрхэл бус, зарчимд тулгуурласан шаардлага тавьж буй бөгөөд УИХ-ын үйл ажиллагааг гацаах бус, харин зөв тогтолцоонд оруулахын төлөө ажиллаж байна" гэлээ.
Д.Анар
ШУУД ҮЗЭХ: