Баян-Өлгий аймагт орших "Таванбогд" уулын мөстөл, мөсөн голууд сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд эрчимтэй хайлж, нийт талбай нь мөстлийн хэмжээ дөрөвний нэгээр буурсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
"Таванбогд" уул нь Монгол Алтайн нурууны хамгийн их мөстөл бүхий сүрлэг уулсын нэг бөгөөд тус бүсэд орших таван ноён оргилоос бүрддэг. Эдгээрээс хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 4374 метр өндөрт орших Хүйтний оргил юм. Харин сүүлийн 23 жилийн хугацаанд хиймэл дагуулын зургаар хийсэн судалгаагаар тус уулын мөсөн голуудын талбай мэдэгдэхүйц багассан нь тогтоогджээ. Тодруулбал, 2002 онд 104.5 км² байсан мөсөн талбай 2024 онд 78.8 км² болж нийтдээ 24.5 хувиар агшисан байна. Энэхүү өөрчлөлт нь зөвхөн нэг бүс нутгийн асуудал биш бөгөөд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монгол орны өндөр уулсын бүсэд хүчтэй илэрч буйг харуулж байна. Мөсөн голууд болон мөнх цаст уулын мөстлийн хэмжээ багасах нь цаашид усны нөөц, экосистем, орон нутгийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг судлаачид анхааруулж байна.
ВИДЕО: