С.Бямбацогт: Хуулиар хориглосон зүйл байхгүй байхад АН улс төржиж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байгаад харамсаж байна

С.Бямбацогт: Хуулиар хориглосон зүйл байхгүй байхад АН улс төржиж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байгаад харамсаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр /2026.03.19/ Засгийн газрын сайд нарыг чөлөөлөх, томилох танилцуулгыг сонсох ёстой байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Иймд УИХ-ын чуулганы ирцтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр "Хууль ялгавартай үйлчилдэг байх нь зохимжгүй. УИХ-ын дарга З.Энхболд байхад тэрбээр намын дарга, УИХ-ын дарга байсан. Тэр үед ямар нэгэн асуудал яригдаагүй. Гэтэл өнөөдөр Н.Учралын үед өөр үйлчилдэг ялгавартай хууль гэж байхгүй. Хуулиар хориглосон зүйл байхгүй байхад улс төржөөд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байгаад харамсаж байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: