“Мистер” хамтлаг 30 жилийн дараа "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулжээ

“Мистер” хамтлаг 30 жилийн дараа "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулжээ

Монголын алдарт “Мистер” хамтлаг өчигдөр /2026.03.18/ “Энхийн манаа” тоглолтоо амжилттай хийж, өөрсдийн үнэнч фэнүүдтэйгээ уулзлаа. Энэ нь хамтлагийн анхны албан ёсны бие даасан тоглолт байсан юм.

Хамтлаг 1998 онд “Чамдаа” дуугаараа гараагаа эхэлсэн бөгөөд “Чамдаа”, “Эзэмдсэн харц”, “Энхийн манаа”, “Бүжиглээрэй”, “Би өвөлд дуртай” зэрэг олон хит дуугаараа үе үеийн залуусыг байлдан дагуулжээ. Өчигдөр болсон тоглолтын үеэр хамтлагийн гишүүд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна.