Өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байгаа тул эхлээгүй байна

Өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байгаа тул эхлээгүй байна

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2026.03.19/ 10:00 цагт эхлэх товтой байсан ч ирц хүрээгүйн улмаас одоог хүртэл эхлээгүй байна. 

Даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Харин өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоно. Гэвч чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байгаа тул одоог хүртэл хурал эхлээгүй байна. 

Тодруулбал өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалт: 

  • Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгаНийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон … /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/