Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг телекамерын ухаалаг системээр илрүүлж байна

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг телекамерын ухаалаг системээр илрүүлж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25 мянган төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөлөө.