Тангарагаас няцсан, Гэмт хэрэг үйлдсэн, Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барина

Тангарагаас няцсан, Гэмт хэрэг үйлдсэн, Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барина

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хуулийн төсөл санаачилж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. 

"НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГИШҮҮНИЙГ ҮХЦ-ИЙН ШИЙДВЭРЭЭР ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО"

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барихаар боллоо. Гэтэл сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авлига, албан тушаал, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч гишүүний дархан эрхийн ард халхлагдан үлдэх тохиолдол гарч байна. Үүний үр дүнд шүүхийн өмнө хүн бүр ижил тэгш байх ёстой Үндсэн хуулийн зарчим алдагдаж байна. Ард иргэд ч хүчтэй шүүмжилж байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эргүүлэн татах тухай заасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн заалт хэрэгжих эрх зүйн орчин нь амьдралд биеллээ олж чадаагүй байна. Ерөнхийлөгч иргэд, олон нийтийн парламент дахь хяналтыг сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар боллоо. Ерөнхийлөгч парламентын дархлаа, нэр хүнд улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой гэж үздэг. Хуулийн төсөлд дараах зохицуулалтуудыг тусгалаа. Ёс зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломжийг бүрдүүлнэ.

Өргөсөн тангарагаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг Ёс зүйн дэд, хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болно. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.

Жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол эгүүлэн татна. Хуулийн төсөлдөө Засгийн газраас санал авч УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барина” гэлээ.

"УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ХЭРХЭН ЭГҮҮЛЭН ТАТАХ ПРОЦЕДУР НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙСАН"

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.БямбажаргалТөрд зүтгэж байгаа хүн бүр төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс зүйтэй байх ёстой гэсэн үг бий. 1992 оноос хойш Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар заасан.

Гэтэл өнгөрсөн хугацаанд хэрхэн эгүүлэн татах процедур нь тодорхой болоогүй. Тиймээс ард иргэдийн хяналтыг бий болгохоор зорьж байгаа юм.

2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж болох үндэслэлийг тусгасан. Энэ зохицуулалт хэлбэрлэлтгүйгээр хэрэгжих эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг Ёс зүйн дэд хороо, чуулганы хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, нээлттэй санал хураалт явуулна. Эгүүлэн татах хэмжээний асуудал гэж үзсэн тохиолдолд УИХ Цэцэд хүсэлт гаргах тухай тогтоол батална. Цэц хянаад эцсийн шийдвэрийг гаргана" гэв.

ШУУД ҮЗЭХ: