Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн хоёр дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 07.24-08.03-ны өдрийг дуустал Филиппин улсын Илоило хотноо зохион байгуулагдсан.
Тус тэмцээнд Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Энхжаргал амжилттай оролцож, классик ангиллын эмэгтэй дэд ангилалд тэргүүн байр эзэллээ.