Бээжинд хүчтэй хур тунадас бууж болзошгүй байгаа тул эрсдэл бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг анхаарууллаа

Бээжинд хүчтэй хур тунадас бууж болзошгүй байгаа тул эрсдэл бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг анхаарууллаа

БНХАУ-ын Бээжин хотын Цаг уурын газраас өнөөдөр /2025.08.04/ орой 18:00 цагаас маргааш буюу 05-ны үүрийн 05:00 цагийн хооронд хамгийн хүчтэй хур тунадас бууж болзошгүй байгааг мэдээллээ.

Энэ хугацаанд зарим бүс нутагт 6 цагийн дотор хур тунадасны хэмжээ 150 мм-ээс давж, зарим цэгт 200 мм-ээс давах төлөвтэйг анхааруулсан байна. Уулын бэл, намгархаг бүсээр усан үер, шавар болон чулууны нуранги, хөрсний гулсалт зэрэг байгалийн гамшиг тохиолдох өндөр эрсдэлтэй байгаа тул БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэд та бүхэн эрсдэл бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.