Чингис хаан Үндэсний музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим” үзмэрүүдээ шинэчлэн дэглэн, баяжилт хийж, үүд хаалгаа нээн, өргөн түмэндээ үйлчилж эхэлжээ.
Энэхүү танхимд Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулан Монгол хүний оюун ухаан, бие сэтгэлийн хүч, тэсвэр тэвчээрийг Дэлхийд гайхуулан дээд амжилт тогтоож “Гиннесийн ном”-д орсон мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд ялагдалгүй хамгийн олон удаа түрүүлсэн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын Сүмо бөхийн бүсийг дэлгэн тавьсан байна. Тэрээр “Чингис хаан” музейд өөрийн бүсээ бэлэглэжээ.
Мөн мэргэжлийн Дэлхийн аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээнээс хоёр төрлөөр шалгарч Гиннест бүртгэгдсэн төрсөн эгч дүү хоёр Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр , Н.Энхшүр нар насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын цом, бүх насны ангиллын Дэлхийн аваргын цомоо Чингис хаан Үндэсний музейд бэлэглэснийг дэглэж байршуулжээ.