ТОДРУУЛГА: Дорноговийн наадмын үеэр цолтой бөхчүүд рүү мэс гаргаж заналхийлсэн гэх гомдол мэдээлэл бүртгэгдээгүй

ТОДРУУЛГА: Дорноговийн наадмын үеэр цолтой бөхчүүд рүү мэс гаргаж заналхийлсэн гэх гомдол мэдээлэл бүртгэгдээгүй

Говийн бүсийн даншиг наадам энэ жил Дорноговь аймагт болов. Тэгвэл барилдааныг зохион байгуулах багт орж ажилласан эх сурвалжийн онцолж байгаагаар хүн амины хэргээр шоронд олон жил суусан рецедив гэмт хэрэгтнүүд улсын том цолтой бөхчүүд рүү ил цагаан заналхийлж, хүйтэн мэсээр айлгаж даваагаа наймаалахыг шаардаж байсан гэнэ.

Тэдгээр гэмт хэрэгтнүүдийн толгой нь Дорноговь аймгийн харьяат Б.Наранхүү гэгч бөгөөд олон жил шоронд хоригдож гараад удаагүй байгаа нэгэн гэнэ. Б.Наранхүү нь аймгийн заан С.Хасчулууг аймгийнхаа наадамд түрүүлгэхийг тулд цугласан бөхчүүдийг дарамталж, үгэнд орохгүй нэгэнд нь хүйтэн мэс харуулан заналхийлж буулгаж авч байжээ гэх мэдээлэл цахим сүлжээнд түгсэн.

Дээрх хэргийн талаар холбогдох албанаас тодруулахад “Говийн бүсийн даншиг наадам энэ жил Дорноговь аймагт болсон. Наадмын дараа тус мэдээлэл тухайн аймгийн пейж хуудсанд орсон. Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл бүртгэгдээгүй” гэв.