Өнөөдөр 49,294 эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ цэцэрлэгийн цахим бүртгэлийг баталгаажуулжээ

Өнөөдөр 49,294 эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ цэцэрлэгийн цахим бүртгэлийг баталгаажуулжээ

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд өнөөдрийн 09:00-17:30 цагийн хооронд 49,294 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулсан байна. 

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.