Йемений Абьян мужийн эргийн ойролцоо Этиопоос ирсэн цагаачдыг тээвэрлэж явсан завь хөмөрч, ослын улмаас наад зах нь 60 гаруй хүн амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Энэхүү эмгэнэлт үйл явдал нь энэ сар /2025.08/-ын эхээр болсон бөгөөд завинд нийт 150 гаруй хүн зорчиж явжээ.
Тодруулбал, цагаач иргэдийг тээвэрлэж явсан модон завь Йемений зүүн өмнөд эрэгт орших Шакра хотын орчимд хөмөрсөн байна. Учир нь тус завь хэт олон хүн тээвэрлэж байсан бөгөөд далайн нөхцөл байдал муу байснаас тэнцвэрээ алдсан байж болзошгүй байгаа аж. Амьд үлдэгсэн хүмүүсийн дунд хүүхэд, эмэгтэйчүүдбайсан бөгөөд заримыг нь нутгийн загасчид болон эргийн харуулууд авран авчээ.
Эх сурвалж: BBC