Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдаж, дохион өгсөн тул МИАТ-ээс хүлцэл өчжээ

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдаж, дохион өгсөн тул МИАТ-ээс хүлцэл өчжээ

МИАТ-ийн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдаж, дохион өгсөн тул МИАТ-ээс зорчигч үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчжээ. 

Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн /2025.08.04/ Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэг Токиогоос хөөрсний дараа агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдсан дохио өгсөн байна. Тиймээс аюулгүй ажиллагааны шаардлагаар нислэг аюулгүй өндөрт орж, буухад зөвшөөрөгдсөн жинд тохируулан түлшээ багасган, Улаанбаатарын цагаар ойролцоогоор 18:00 цагийн үед Осака хотод буухаар төлөвлөж байгаа аж. Харин ОМ502 аяллын зорчигчдыг Улаанбаатарын чиглэлд тээвэрлэхээр нэмэлт нислэг Японы цагаар 00:10 цагт Осака хотоос хөөрч, шөнийн 03:40 минутад Чингис Хаан ОУНБ-д буух зохицуулалтыг хийж байгаа юм байна. Тиймээс МИАТ-ээс нийт зорчигч, үйлчлүүлэгчдээсээ тав тухыг алдагдуулсандаа хүлцэл өчжээ.