Мэдээллийн эрин зуунд цахим хаяг хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр залилах гэмт хэрэг сошиал орчинд ч эрс нэмэгдэх болсон.
Энэхүү үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт Монгол Улсын иргэд элсэж, дээрх бүлгүүдийн ажиллагаа, заавраар World wide touris. com”, “Trip. com”, “Alaska travel. com” зэрэг хуурамч вэб сайт зохиож, иргэдийг төөрөгдүүлж, зохиомол хэтэвч үүсгэн, тодорхой чиглэсэн, шатлалтай даалгаврыг гүйцэтгүүлэн, хуурамч дансанд их хэмжээний ашиг олсон мэтээр үнийн дүнг өсгөж, зориудаар хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын иргэн Б-г гадаад улсаас үйлдэж байгааг тогтоож, цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа бүлэг 12 этгээдийг эрэн сурвалжилж, Монгол Улсад албадан ирүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.