УИХ дахь МАН-ын бүлгийг Ж.Бат-Эрдэнэ удирдаж магадгүй байна

УИХ дахь МАН-ын бүлгийг Ж.Бат-Эрдэнэ удирдаж магадгүй байна

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.17/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьж батлууллаа.

Тодруулбал, Г.Занданшатарын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нараас С.Бямбацогт, Б.Батцэцэг, Н.Учрал, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, С.Амарсайхан нар үлдсэн бол Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Э.Бат-Амгалан, Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар Л.Мөнхбаатар нар шинээр томилогдоод байна.  

Иймд Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар томилогдоод буй Л.Мөнхбаатарын оронд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар хэн ажиллах нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Тэгвэл Засгийн эрхийг барьж буй парламентад 68 гишүүнтэй МАН-ын даргаар Ж.Бат-Эрдэнийг томилж магадгүй байна. Учир нь тэрбээр УИХ-ын гишүүнээр 2016 оноос эхлэн тасралтгүй гурван удаад сонгогдоод байгаа туршлагатай нэгэн юм.