Өнгөрсөн сарын 30-ны өдөр /2026.01.30/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус эмнэлгийн захирал Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Улмаар оронд нь Н.Лхажийг ерөнхий захирлаар томилсон юм. Тэгвэл томилогдоод ес ч хоноогүй Н.Лхажийг өнөөдөр /2026.02.06/ үүрэг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус эмнэлгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс мөн гаргажээ. Тодруулбал, Н.Лхажий нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн захирлын ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн учир ийнхүү чөлөөлжээ.