Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Өнөө өглөөнөөс эхлэн миний нэр хүндэд халдсан, улс төржсөн, албан бус мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна. Миний хувьд Б.Пунсалмаа гишүүнийг 2024 онд парламентад ажиллаж эхэлсэн үеэс нь танина. Мэндийн зөрүүтэй явдаг. Бусдаар бизнесийн хамтрал байхгүй. Хамтарсан компанитай хэдэн зуун тэрбумаар зам барьсан зэрэг янз бүрийн юм бичиж байна лээ. Би ганцхан төрсөн дүүтэй. Батбаяр гэдэг. Нөгөө талд Пунсалмаа гишүүний нөхрийг мөн Батбаяр гэдэг юм байна. Энэ хоёрыг хольж хутгаж хооронд нь үл ойлголцох асуудлууд гаргаж байгааг үгүйсгэхгүй байна. Тиймээс ташаа мэдээллийг албан ёсоор үгүйсгэж байна.
Нийслэлийн МАН-ын даргын асуудал яригдаад эхлэхтэй зэрэгцээд хэсэг бүлэг улс төрчид худал мэдээлэл тараадаг байдлаа зогсоомоор байна. Он гараад нэлээдгүй дайралтыг над руу хийсэн. Худал мэдээлэл түгээсэн бүхнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэлээ.
LIVE: