Б.Энхбаяр: Хорих ангийн дарга нар хоригдлуудаар дамжуулж мөнгө хийдэг. Мөнгөтэй, албан тушаалтнууд шагналын хоногуудыг авч байна

Б.Энхбаяр: Хорих ангийн дарга нар хоригдлуудаар дамжуулж мөнгө хийдэг. Мөнгөтэй, албан тушаалтнууд шагналын хоногуудыг авч байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өчигдөр  (2026.02.05)-ны өдөр эхэллээ.

Зөвлөгөөнийг нээж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлсэн үгэндээ хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “хууль хүн бүрд адил тэгш үйлчилдэг байх” зарчмыг баримталж, хариуцсан ажилдаа “хоёргүй сэтгэл”-ээр хандах нийгмийн шаардлага үүссэнийг иргэдээс ирүүлж буй санал, гомдол болон төрийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, шаардлагаас үзэхэд ил тод харагдаж байгааг сануулан, үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, бүх шатанд шударга ёсны зарчим баримтлах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлд бодит санал санаачилга гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн тэрбээр "Хоригдлыг үнэгүй ажиллах хүчин эсвэл мөнгө олж болох зэвсэг гэж хардаг дадал хорих байгууллагын удирдлагуудад нэвт шингэсэн байна. Хоригдлуудаар дамжуулж мөнгө хийдэг. Эрхтэн дархтантай холбоотой асуудал дээр хөдөлж өгдөггүй эсвэл сонирхлын зөрчил гаргадаг асуудал бугшсан байна. Өнгө, мөнгөтэй эсвэл албан тушаал хашиж байсан хүмүүс богино хугацаанд ял эдэлдэг, шагналын хоногуудыг авдаг. Хорих ангийн дарга нар эрхтэн, дархтануудаар ангидаа хөрөнгө оруулалт нэрээр засвар хийлгэдэг. Тэгээд нөгөө хоригдлоо амраадаг. Тиймээс ийм үйлдлийг цаашид гэмт хэрэг гэж үзнэ. 10,300,75 иргэн хилийн хориг тавиулсан байна. Хүний үндсэн эрх буюу гадаадад члөөтэй зорчих, ажил мэргэжил, бизнес хийх эрхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хориг тавих, хязгаарлалт тавих замаар халдаж буй үйлдлийг нэн тодорхой шалгуур үндэслэлтэй болгох шаардлагатай гэж үзэж байна. 

Сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй хүмүүсийг албадан эмчлэх төв нэртэй шоронг бид шинээр барина. Дахиж ийм аймшигтай хэрэг гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх чиглэлд УИХ-д танилцуулж хийнэ гэж бодож байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд орон тооны дутагдалтай байна. Ачаалал ихтэй. Толгой нь томдчихсон. Том цолтой, цөөхөн цэрэгтэй. Дарга сэтэртэй албан тушаалтнуудыг багасгана. Тиймээс албан хаагчдад олгодог урамшууллыг энгийн албан хаагчдад олгоно. 150-200 мянган төгрөгөөр цалинг нэмж байгааг би хэлье" гэлээ. 

ВИДЕО: