"Гүйлгээ амжилттай" гэх хуурамч зураг ашиглан 16.5 сая төгрөг залилжээ

"Гүйлгээ амжилттай" гэх хуурамч зураг ашиглан 16.5 сая төгрөг залилжээ

“17 Pro Max” загварын хоёр гар утас, “17 Pro” загварын нэг гар утсыг урьдчилан бэлдсэн зураг ашиглан 16.5 сая төгрөгний хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байна.

Иргэдийн хувьд худалдан авалт хийхдээ бэлэн мөнгө ашиглах нь эрс багассан. Үүнийг залилагчид ашиглан худалдан авалтын гүйлгээ хийхдээ захиалгат гүйлгээ цэсийг сонгож харуулах болон урьдчилан бэлдсэн зургаар залилах гэмт хэрэг үйлдэж байгаа учраас аливаа худалдан авалтын төлбөрийг заавал дансанд орсон эсэхийг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.