Өсвөр насны хүүхдүүд бололтой хоёр хүн, нэг эмэгтэй хүүхдийг үг хэлээр доромжилж, биед нь халдаж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан.
Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “...бага насны байж болзошгүй иргэд бусдыг хэл амаар доромжилж улмаар биед бүлэглэн халдаж байгаа” бичлэг нийтлэгдсэн. Дээрх асуудлыг шалгахад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 07-ны иргэн О-г гэртээ байхад нь урд өмнө үерхэж байсан Х нь дуудан ирүүлж, хувийн таарамжгүй харилцааны улмаас бусадтай нийлэн, бие эрх чөлөөнд нь халдсан асуудлыг бүртгэн мөрдөн шалгах ажилагааг явуулж байна. Дээрх иргэд нь насанд хүрсэн иргэд байсан" гэлээ.