УИХ-ын гишүүдийн олонх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгээгүй тул тэрбээр огцорч, түүний оронд Г.Занданшатарыг томилоод байна.
Харин өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гараг /2025.06.12/-т Ерөнхий сайдын албан тушаалдаа томилогдсон Г.Занданшатар өнөөдрийн хүртэл Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д оруулж ирээгүй байгаа нь зарим хүмүүсийн итгэл буурах төлөвтэй болоод байна. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын танхимдаа ажиллах сайд нараа тохирохоос гадна, өөрийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцэд хэнийг ажиллуулахаа эхний байдлаар тохироод байгаа аж. Тухайлбал, Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын даргаар Eagle TV-ийн сэтгүүлч Н.Баасандамбыг томилох гэж байгаа аж. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Н.Баасандамбын тушаал одоогоор гараагүй байгаа ч, тэрбээр албан бусаар ажилдаа ороод байна" гэсэн мэдээллийг өгч байгаа юм.