Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, С.Цэнгүүн, Ж.Баярмаа нарын гишүүд Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг “дэмжихгүй” гэсэн санал өгчээ

Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, С.Цэнгүүн, Ж.Баярмаа нарын гишүүд Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг “дэмжихгүй” гэсэн санал өгчээ

Өнөөдрийн /2025.06.12/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцлээ.

Тодруулбал, Өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 110 гишүүн оролцсон буюу ирц 90 хувьтай байлаа. Улмаар 68 гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, 28 гишүүн үг хэлэв. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдээс санал авахад 110 гишүүн дэмжсэнээр нийт 92.3 хувийн саналаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдлоо. Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр, Г.Очирбат, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн нар татгалзсан санал өгчээ.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Х.Булгантуяа нар дэмжээгүй санал өгсөн ч залруулга хийж, саналаа дэмжсэнээр тэмдэглүүлсэн юм.