Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг хэлэлцэх ТББХ-ны хурлыг өнөөдөр 18:00 цагаас товлолоо

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг хэлэлцэх ТББХ-ны хурлыг өнөөдөр 18:00 цагаас товлолоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д орууллаа.

Сонирхуулахад, МАН-ын Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Уг саналыг хэлэлцэх УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өнөөдөр 16.00 цагт зарлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнөөдөр 18:00 цагаас товлогдлоо. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм. 




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө