Б.Жавхлан: Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь НӨАТ-аас чөлөөлдөг болно

Б.Жавхлан: Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь НӨАТ-аас чөлөөлдөг болно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Хуулиа өргөн барихад бэлэн болсон. Татварын ерөнхий хууль, ХХОАТ-ын тухай хууль, ААНОАТ-ын тухай хууль, НӨАТ болон Гаалийн хуульд өөрчлөлтүүд орох юм. Хуулийг бэлдэх явцад маш өргөн хүрээтэй хэлэлцүүлгүүдийг хийсэн. Нийт 13 мянган татвар төлөгчдийг хамруулсан. Бид 150 гаруй уулзалт хийсэн. Иргэд сард 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалт хийвэл 100 хувь, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувь, 800 мянган төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалт хийвэл НӨАТ-аас 20 хувь чөлөөлөгдөнө.

Ингэхээр нийт худалдан авалтын 51 хувь нь НӨАТ төлөхгүй гэсэн үг. 20 хувь нь 50 хувийн буцаан авалт авна. Нийт иргэдийн 70 хувь нь НӨАТ-аас 50-100 хувь бүрэн чөлөөлөгдөнө. Мөн иргэдийн сарын цалингийн 800 мянган төгрөг хүртэлх орлогод НӨАТ төлөхгүй.

Шаталсан НӨАТ-ын системд шилжсэнээр бүртгэл улам сайжирна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сарын 800 мянган төгрөг хүртэлх цалинд ХХОАТ төлөхгүй. Сая төгрөгийн орлоготой хүн байлаа гэхэд 800 мянга дээрээ татвар төлөхгүй, үлдсэн 200 мянга дээр төлнө гэсэн үг. Мөн Татвар төлөгчийн төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлангийн төслийг урьдчилан хүргүүлдэг болно. ААН дээр орлого 6 тэрбум хүрсэн бол ашгаас 25 хувийн татвар төлдөг байсан. Энэ нь ААН-ийг томрох боломжгүй байдалд оруулдаг байсан юм. Энэ босгыг 10 тэрбум болгож нэмнэ. 6-10 тэрбум бол 15 хувь болгож бууруулна. Зургаан тэрбум хүртэл бол хуучнаараа 10 хувийн татвартай. Ажилтнаа сургах, мэргэшүүлэх, хувийн хэрэгцээний зардлыг татвараас хасагдах зардалд оруулж болно. Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн гаалийн байгууллагын өөрчлөлт хийнэ" гэлээ.

Б.Мөнхсайхан




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө