Б.Пүрэвдорж: Ерөнхий сайдын орлогоо нотлох асуудлын гол буруутан нь АН болж хувирсанд харамсаж байна

Б.Пүрэвдорж: Ерөнхий сайдын орлогоо нотлох асуудлын гол буруутан нь АН болж хувирсанд харамсаж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 73.9 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг дэмжсэн. Харин одоо УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд яг одоо гишүүд үг хэлж байна. 

ВИДЕО: 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хамтарсан засаг байгуулагдаж, 14 мега төсөл, 300 гаруй дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. МАН өөртөө эрүүл мэнд, соёл, боловсрол, нийгмийн хамгаалал, хүнс хөдөө аж ахуй яам зэрэг халамж тараадаг яамуудаа авсан. Харин АН-д Уул уурхай, Байгаль орчин, Хот байгуулалт, Хууль зүй, түгжрэл зэрэг хамгийн асуудалтай, хэл амтай яамуудаа өгсөн. Гэвч манай сайд нар халуун чулуу атгаж, олон олон, том том төслүүдийг хөдөлгөхийн төлөө зүтгэсэн. Олон өөрчлөлт хийсэн. АН-ын энд сууж байгаа гишүүд маань Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 70 хувь нь орсон учраас Засгийн газрын оруулж ирсэн бүх зүйлүүдийг дэмжиж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэвч Ерөнхий сайдын орлогоо нотлох асуудал нь асуудал болж, тэр асуудлаа МАН-ын Бага хурал руугаа чирч оруулж, тэнд нь гол буруутан нь АН-ын сайд нар болж хувирсанд харамсаж байна. Ард иргэд, бизнесийнхэн АН л ажил хийдэг юм байна гэдэг яриа маш их явсан учраас АН-ыг Засгаас хөөж гаргах гол шалтгаан болсон гэж би үзэж байгаа. Нэгэнт та нар улс төржиж байгаа бол бид ч гэсэн улс төржинө. 2012-2016 он АН засаг барьж байхдаа асар х ажил хийсэн. Үүнийг ч ард иргэд үнэлдэг. Гэвч эв нэгдлээ хангаж чадаагүй учраас сөрөг хүчин болгосон. Үүнээс хойш эв нэгдлээ хангах асуудал бүрэн явсангүй. Манай намын үе үеийн удирдлагууд, Ерөнхийлөгч байсан нөхдүүд МАН-ын удирдлагуудтай хавсайдаж, хувилддаг байсан. Үүний үр дүнд МАН хожиж Ан алддаг нөхцөл байдал руу орсон. Энэ хувилдаан ч өнөөдөр явж байна. АН-ын бүлгийн шийдвэр гарсан. Зарим нөхдүүд санал өгөх гэж орж ирсэн байх шиг байна. Өнөөдрийн АН-ын бүлгийн шийдвэр бидний эв нэгдлийг харуулах болно" гэлээ.