Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 704 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Д.Саранцогт түрүүллээ. Тэрбээр тус барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм.
Харин Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Г.Энхтүвшин үзүүрлэв. Их шөвгийн гуравт Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Ц.Өсөхбаяр шалгарсан бол дунд шөвгийн зургаад Өвөрхангай аймгийн Сант сумын заан Д.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Алтай сумын заан Ц.Сумъяабазар, Баянхонгор аймгийн Богд сумын заан А.Цэрэндагва нар үлдлээ. Мөн бага шөвөгт Баян-Өлгий аймгийн заан Т.Серикбол, М.Серикбол, Увс аймгийн заан Г.Пүрэвбаатар, Өвөрхангай аймгийн заан Г.Сумъяабазар, Сүхбаатар аймгийн заан Ж.Мягмаржав нар шалгарсан байна.
Барилдааны бай шагналыг НТВ телевизийн хамт олон уламжлал ёсоор гардуулжээ. Тодруулбал, түрүү бөх 2 сая, үзүүр бөх 1 сая, их шөвөгт үлдсэн хоёр бөх тус бүр 500 мянга, дунд шөвөгт шалгарсан хоёр бөх тус бүр 250 мянган төгрөгийн шагнал хүртсэн байна.