Өвлийн ЭЕШ-д оролцогчид суудлын хуваариа 12 дугаар сарын 7-ноос авна

Өвлийн ЭЕШ-д оролцогчид суудлын хуваариа 12 дугаар сарын 7-ноос авна

2026 оны өвлийн Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн хэвлэж авах боломжтой.

Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч, суудлын хуваариа хэвлэн авна. Өвлийн элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

Арванхоёрдугаар сарын 20: 10:00-11:20 цагт Түүх, 14:00-15:20 цагт Англи хэл

Арванхоёрдугаар сарын 21: 10:00-11:40 цагт Хими, 13:00-14:20 цагт Газар зүй, 16:30-17:50 цагт Нийгэм судлал

Арванхоёрдугаар сарын 22: 10:00-11:20 цагт Биологи, 14:00-15:40 цагт Математик

Арванхоёрдугаар сарын 23: 10:00-11:40 цагт Физик, 13:00-14:20 цагт Орос хэл, 16:00-17:20 цагт Монгол хэл

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ёстой. Анги, танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Заасан хугацаанаас хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө