Хамт архидан согтуурсан үедээ нөхөр нь эхнэрийнхээ аминд хүрчээ

Хамт архидан согтуурсан үедээ нөхөр нь эхнэрийнхээ аминд хүрчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчимд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. Тодруулбал, эхнэр, нөхөр хоёр гэртээ согтууруулах ундаа хэрэглэж байхдаа маргалдсан байна. Улмаар маргаан хурцдаж, нөхөр нь эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг гарчээ.

Хэрэгт холбогдох дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн нөхцөл байдлыг тогтоож байгаа аж. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Гэр бүлийн хүрээнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед үүссэн маргаан хүчирхийлэл болж даамжрах, улмаар хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэхийг холбогдох байгууллагуудаас зөвлөж байна.