Н.Учрал: Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх долоо хоногт тогтоохыг дэмжинэ

Н.Учрал: Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх долоо хоногт тогтоохыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд хэлэлцэн дэмжсэн билээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон, өөрийг нь ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэх асуудлаар үнэн мөнийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэхийн тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм.

Үүний дараа дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ болох талаар асуудал анхаарлын төвд ороод буй. Тэгвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх долоо хоногт тогтоохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Ерөнхийлөгчөө сонгох ард түмний эрхэнд хэн ч халдах эрхгүй. Эрх баригч намын даргын хувьд ирэх долоо хоногт сонгуулийн тов тогтоохыг дэмжинэ. Монгол төрийн тэргүүнээ Монголын ард түмэн сонгоно” хэмээн мэдэгдсэн байна.

 

Сануулахад, Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд УИХ дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлан явуулахаар заасан байдаг.