Иран дуучин Парасту Ахмадид гивлүүргүй дуулсны улмаас 74 удаа ташуурдуулах ял авчээ

Иран дуучин Парасту Ахмадид гивлүүргүй дуулсны улмаас 74 удаа ташуурдуулах ял авчээ

Ираны дуучин Парасту Ахмадиг гивлүүргүй дуулсны улмаас 74 удаа ташуурдах ял оноосон бөгөөд шийдвэрийг энэ сарын 23-нд хэрэгжүүлсэн байна.

29 настай дуучин Парасту Ахмади нь 2024 оны 12 дугаар сард гивлүүргүйгээр эрэгтэй хөгжимчдийн хамт тоглолт хийж, уг тоглолтоо ютүбэ хуудсаараа цацсан. Тус үйл явдлын дараа Ираны шүүхээс дуучин болон түүний багийн гишүүдийг цахим орчинд ёс суртахуунгүй, зохисгүй агуулга түгээж, олон нийтийн ёс суртахуунд халдсан гэж үзэн ташуурдах ял оноосон байна. Түүнчлэн тэдэнд урлаг, хөгжмийн үйл ажиллагаа эрхлэх болон гадаад улсад зорчих эрхийг хоёр жилийн хугацаагаар хязгаарлах шийтгэл ноогдуулсан аж.