ВИДЕО: Перугийн нисэх буудал руу алт тээвэрлэж явсан хоёр иргэнийг 30 гаруй удаа буудаж, дээрэмджээ

ВИДЕО: Перугийн нисэх буудал руу алт тээвэрлэж явсан хоёр иргэнийг 30 гаруй удаа буудаж, дээрэмджээ

Перу улсын Каллао бүсийн Коста-Верде хурдны зам дээр зэвсэгт этгээдүүд автомашиныг бүслэн, 30 гаруй удаа буудаж, зорчигчдын үнэт эдлэл, ачаа тээшийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг Баасан гараг /2026.11.27/-ийн өглөөний 06:30 цагийн орчимд Ла-Перла дүүргийн Санта-Роса замын уулзварт болсон байна.  Тухайн үед Энэтхэгийн 29 настай иргэн Вижай Паграни, Перу улсын 35 настай Мари Натали Миранда Эспиноса нар Хорхе Чавес олон улсын нисэх буудал руу явж байжээ.

ВИДЕО: 

Гэмт этгээдүүд хэд хэдэн автомашинаар замыг хааж, хохирогчдын зорчиж явсан хар өнгийн хуягласан Jeep автомашиныг бүсэлсэн байна. Улмаар нүүрээ халхалсан, галт зэвсэгтэй этгээдүүд автомашин руу 30 гаруй удаа буудаж, цонх, хаалгыг нь эвдэн доторх цүнх, чемодан болон үнэт эдлэл бүхий ачааг авч зугтжээ.

Халдлагын үеэр автомашинд зорчиж явсан хоёр хүн бууны суманд оногдон шархадсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж.

Перугийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг халдлагад дор хаяж долоон зэвсэгт этгээд оролцсон бөгөөд тэд хэд хэдэн автомашин ашиглан замыг урьдчилан хааж, дээрмийг зохион байгуулалттайгаар үйлджээ.  Одоогоор цагдаа нар дээрэмчдийг эрэн сурвалжилж, хэргийн газарт үлдсэн гар утас болон бусад эд мөрийн баримтад шинжилгээ хийж байгаа аж. Мөн хохирогчдыг урьдчилан дагаж мөрдсөн эсэхийг шалгаж эхэлжээ. 




Өнөөдөр хонь өдөр

6 цагийн өмнө