Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны аравдугаар сарын 19-20-ны өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13 удаагийн баавгайн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл Нийслэлд 1 удаагийн хуурамч дуудлага бүртгэгдсэн. Архангай аймагт хоёр, Увс аймагт нэг, Булган аймагт нэг, Хөвсгөл аймагт дөрөв, Хэнтий аймагт хоёр, Төв аймаг хоёр, Сэлэнгэ аймагт нэг бүртгэгджээ.
Тайлант хугацаанд буюу 2026 оны 10 сарын 19-ний өдрийн 08:00 цагаас 2026 оны 10 сарын 20-ны өдрийн 08:00 цагийн хооронд Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан, хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, 5 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Тодруулбал,
- Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Дөт гэх газар 1 ямаа, 1 хонь барьсан баавгайг,
- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Сулын ар гэх газар бавгай айлын мал руу дайрсан гэх баавгайг,
- Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт 1-р багийн Ар богоч нэртэй газарт баавгай малын сэгэн дээр байн, айлын мал руу дайрсан гэх яаралтай дуудлага мэдээллийн дагуу байгаль орчны 6 албан хаагч, 2 иргэн, 2 машинтай шуурхай баг ажиллаж, 20:06 цаг буудаж аюулгүй болгосон,
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг “Хужиртын хонхор” гэх газарт /баавгай үзэгдсэн/ гэх дуудлага, мэдээллийн 2026 оны 10 дугаар сарын 19-ний 09:00 цагт хүлээн авч, Баянгол сумын шуурхай ажлын хэсэг 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 1 автомашинтай ажиллаж, сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 3 орчим настай 1 бодгаль Хүрэн баавгайг тус тус буудан устгаж, аюулгүй болгожээ.