МИАТ ТӨХК шинэ “Боинг 737 MAX” агаарын хөлгөө энэ сарын 25-нд хүлээн авна

МИАТ ТӨХК шинэ “Боинг 737 MAX” агаарын хөлгөө энэ сарын 25-нд хүлээн авна

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК түүхт 70 жилийн ойн босгон дээр агаарын хөлгийн парк шинэчлэлтийн хүрээнд цоо шинэ “Боинг 737-8 MAX” агаарын хөлгөө энэ сарын 25-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүлээн авахаар болжээ.

Тус компани нь өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын “Боинг” компанитай 12 жилийн хугацаатай түрээсийн гэрээг эцэслэсэн бөгөөд энэхүү орчин үеийн, түлшний хэмнэлттэй агаарын хөлөг нэмэгдсэнээр олон улсын бүс нутгийн нислэгийн давтамж, суудлын багтаамж нэмэгдэж, Улаанбаатар хотыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн зангилаа болгон хөгжүүлэх зорилтод томоохон түлхэц болох юм.