"АНУ-д зорчиж буй иргэд зөвшөөрөгдсөн хугацаагаа нягтлаагүйн улмаас АНУ-ын Гааль, хил хамгаалах албанаас тогтоосон хугацааг хэтрүүлж байна"

"АНУ-д зорчиж буй иргэд зөвшөөрөгдсөн хугацаагаа нягтлаагүйн улмаас АНУ-ын Гааль, хил хамгаалах албанаас тогтоосон хугацааг хэтрүүлж байна"

Сүүлийн үед АНУ-д зорчиж буй зарим иргэн тус улсад байх зөвшөөрөгдсөн хугацаагаа нягтлаагүйн улмаас АНУ-ын Гааль, хил хамгаалах алба (CBP)-наас тогтоосон хугацааг хэтрүүлэх тохиолдол гарч байгааг АНУ-д суугаа Монгол дахь Элчин сайдын яамнаас анхааруулж байна.

Тодруулбал, "Иргэд Та бүхэн АНУ-ын хилээр нэвтэрсний дараа тус улсад байх зөвшөөрөгдсөн хугацаагаа I-94 бүртгэлийн мэдээллээс заавал шалгахыг зөвлөж байна. Иргэн Та АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны https://i94.cbp.dhs.gov/home цахим хуудсанд гадаад паспортын мэдээллээ оруулан I-94 бүртгэлээ шалгах боломжтой. АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны I-94 бүртгэлд заасан “Admit Until Date” нь АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацааны эцсийн өдрийг заадаг тул буцах өдрөө зөв төлөвлөж, уг хугацааг хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна" гэжээ.