Япон улсын Нагоя хотод болж буй Азийн пара наадмын таеквондогийн төрлийн эрэгтэйчүүдийн К44-63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медалийн төлөө тоглохоор боллоо.
Г.Болор-Эрдэнэ шөвгийн наймд Казакстаны тамирчин Айбек Жумангалиг 12:1, 24:8-аар, хагас шигшээд Ираны Саид Саденганпоурыг 12:02, 12:10-аар ялж, аваргын төлөө Узбекистаны Кудратянтай 18.00 цагаар тоглоно. Мөн эрэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Б.Шинэбаяр шөвгийн наймд Узбекистаны тамирчин Жавохир Аликуловт ялагдсан ч дагах тойрогт тулалдана.