УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшингээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "АН-ын бүлэгт хагарал байхгүй. Бүлгийн гишүүдээс 7-8 гишүүн томилолттой, 2 гишүүн чөлөө авсан тул өчигдөр ирц дээр багахан асуудал үүссэн. ОюуТолгойн ногдол ашгийг Баялгийн сандаа үлдээхийг АН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн. Гэхдээ миний хувьд тэтгэврийн санг мөнгөжүүлж байж төсвөөс хараат болно гэх байр суурийг илэрхийлсэн" гэлээ.