О.Хишигсүрэн: Баавгайд бариулсан эмэгтэйн гавлын яс хугарч, зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа учир мэс засал хийх шаардлагатай

О.Хишигсүрэн: Баавгайд бариулсан эмэгтэйн гавлын яс хугарч, зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа учир мэс засал хийх шаардлагатай

Өчигдөр шөнө БЗД-ийн 35-р хороонд баавгай айлын гэр руу халдсаны улмаас 40 настай эрэгтэй нас барж, 55 настай эмэгтэй толгойн тус газраа хүнд гэмтэл авсан хэрэг гарсан.

Гэмтсэн эмэгтэй одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гавлын ясны мэс засалд орохоор болсон байна. Тус асуудлын талаар ГССҮТ-ийн эмнэлзүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн хэвлэлд мэдээлэл өгчээ.  Тэрбээр "Өнгөрсөн шөнө ГССҮТ-ийн яаралтай тусламжаар баавгайд бариулсан өвчтөн ирж яаралтай тусламж авч, эрчимт эмчилгээнд шилжүүлсэн. Өнөөдөр өглөө онош тодорч, шинжилгээ бүрдсэний дараа ГССҮТ-ийн төв эмнэлгийн толгойн мэс заслын тасаг руу шилжүүлэн эмчилж байгаа. Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа. Ухаан санаа саруул. Харин гавлын ясанд хугарал болоод, хэвлий цээжинд нь дарагдсан базагдсан шинж тэмдэг илэрч байгаа учраас мэс засалд орох шаардлагатай байгаа" гэсэн байна. 

Эх сурвалж: NTV