Нийслэлийн хэмжээнд энэ онд баавгай үзэгдсэн тухай 24 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд өнөөдөр гэхэд хоёр баавгай аюулгүйн торон хашаанд байгаа талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга, Н.Мөнхбаяр мэдээллээ.
Тэрбээр урьд шөнө ноцтой хэрэг гарсан Баянзүрх дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт Улиастайн ам орчимд 56 айл байгаа бөгөөд хашаа хороогүй, монгол гэртэй айлууд олон байгааг тодотгож, баавгай монгол гэр рүү дайрах үзэгдэл олон байгааг хэллээ.
Одоогийн байдлаар хүний амь насанд хүрсэн баавгайг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд урьд шөнө орсон борооны улмаас мөр баларсан тул дулаан мэдрэгч дрон ашиглан эрэн хайх байгаа аж.
Тэгвэл дээрх хэрэг явдал гарсан Баянзүрх дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн хойд модтой хэсэг нь Сүхбаатар дүүргийн 20-р хороо Хадат вилла орчмын газар нутагтаа залгаа байрлалтай юм байна. Түүнчлэн энэ хэсгээр дамжаад Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо руу дамжиж гарах модтой хэсэгт хүрэх боломжтой аж. Иймд зуслангийн бүсэд байгаа болон аялал зугаалгаар болон явган алхаж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.