“Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилжээ

“Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилжээ

“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг төөрөгдүүлэн, хуурч мэхлэх замаар залилангийн гэмт хэргийг удаа дараа үйлджээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэр бүлийн хамаарал бүхий О, М нарыг эрэн сурвалжилж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Сүүлийн нэг сарын хугацаанд энэ төрлийн 94 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Иймд иргэд үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн лиценз болон бусад үнэ цэнтэй хөрөнгө худалдан авахдаа мэдээлэл, баримт бичгийн үнэн зөвийг сайтар нягталж, баталгаагүй эх сурвалжид итгэн мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө