Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран энэ сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн бичиг баримтад хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгдсэн байна. Тэгвэл хуурамч улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжээр торгоно. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.