Э.Бат-Үүл: АН өнгөрсөн 30 жилд ард иргэдэд өгөөжөө өгсөн бүх ажлыг  хийсэн

Э.Бат-Үүл: АН өнгөрсөн 30 жилд ард иргэдэд өгөөжөө өгсөн бүх ажлыг хийсэн

Ардчилсан намын ҮБХ Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.

Тэрээр, Өнгөрсөн хавар намын дарга О.Цогтгэрэл бид нар Дорнод аймгийн иргэдтэй уулзаж явсан. Энэ үед О.Цогтгэрэл дарга надад цочроо өгсөн үг хэлсэн. Та нарыг гавьяаг бол бид ойлгож байна. Гэхдээ та нарын алдаа ч бас байгаа шүү. Та нар олон түмний улс төр бус ордны улс төр руу шилжсэн. Ингээд та нар МАН-ын барьцаанд орсон гэж шүүмжилсэн. Бид олон нийт руугаа эргэж явна.  Өнгөрсөн хугацааг бодоод байхад малчдад малыг нь өгөөд, залуучуудад гадаадад зорчих эрх өгсөн. Хүүхдийн мөнгө санаачилсан. Өнгөрсөн 30 жилд ард иргэдэд өгөөжөө өгсөн бүх зүйлийг АН хийсэн байдаг. Гэвч сонгууль нь болохоор МАН нь гараад ирдэг. Яагаад МАН ялаад байна гэхээр бид өөрсдийн чаддаггүй улс төр руу орсон байна. Өөрөөр хэлбэл, гадаа жагсаж улс төр хийж байсан хүмүүс ордны улс төрч болж найраа хийж явдаг болсон. Тийм учраас бид олон түмэн руугаа эргэж явна” гэлээ.  

ШУУД: