Цэргийн мэргэжил эзэмшихээр шинээр элсэн суралцаж буй сонсогчдын анхан шатны бэлтгэл Шар хад хээрийн сургалтын төвд үргэлжилж байна.
Сургалтад ҮБХИС-ийн 2026–2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчид, Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудад офицер, ахлагчийн албан тушаалд шинээр ажиллах бүрэлдэхүүн, мөн гадаадын их, дээд сургуульд цэргийн чиглэлээр шинээр суралцах сонсогчид хамрагдаж байгаа юм. Сонсогчид цэргийн албаны анхан шатны мэдлэг, дадал, ур чадварыг эзэмшиж, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлээ ханган суралцаж байна.