Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламжаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ авч эхэллээ

Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламжаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ авч эхэллээ

Боловсролын яамнаас сургалтын байгууллагын барилга байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд өчигдөр /2026.08.12/ “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ашигласан будаг, барилгын материалыг шинжлүүлэх ажлыг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.  Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын хяналтын улсын байцаагчид болон холбогдох албаны 50 гаруй албан хаагч хамрагдлаа. Энэхүү цогц арга хэмжээний хүрээнд “Аюулгүй орчин-Чанартай барилга” хэлэлцүүлгийг 07 дугаар сард зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Багш ажилтнууд, суралцагчдын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд байх ёстойг сануулж, гурван сайдын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу гүйцэтгэл хийгээгүй барилгын компани, хяналт тавиагүй захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцно” гэдгийг онцлон дурдсан юм.

хичээл хийж байна ба "2026 oHAxИЙЖ ryЙU3Tr3x TeлBBлereoT AЖЛblH 02:00:28 ИrЛ3ЛE3p AЙMAr HиЙc 3ЛлЙH yH6OЛOBCPOЛblH Popoct Chant Rract 田 Mew Pacording transcription StartedbyBy attendingthi saasap 6yAar, rnap) opblA nyTиyyBHTblH T3MLE 3MUEИCTи CEKT 2608001 001 www.Scilab.kr pe6oTbl 000006 ® 6yлweHbl opbu XHIEX zip-lockyy yT AOH- เกีม AOH-aйиcepbl copbl wyrлyywHblr4 Budjav hagvasure BudjavLkhagvasuren នែ" гэсэн бичвэр нарын зураг байж магад