МҮОНТ-ийн наадмаар ашигласан шилэн байгууламжийг төв талбайгаас холдуулахыг шаарджээ

МҮОНТ-ийн наадмаар ашигласан шилэн байгууламжийг төв талбайгаас холдуулахыг шаарджээ

МҮОНТ-ийн Үндэсний их баяр наадмын үеэр ашигласан шилэн байгууламж одоог хүртэл Сүхбаатарын талбайд байгаа бөгөөд иргэдийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ. 

Тодруулбал, тус шилэн байгууламжийг наадмын үеэр ашигласнаас хойш төв талбайд бүтэн сар орчим хугацаанд хэвээр байгаа бөгөөд холбогдох байгууллагууд анхаарал хандуулахгүй байгааг иргэн шүүмжилсэн байна. Тэрбээр “Хэрвээ хотын дарга Б.Пүрэвдагва ажилдаа эзэн болдог байсан бол энэ шилэн амбаар хотын төв талбайд бүтэн сар түгжээтэй хэвтэхгүй л байсан. Хүний хандлага гэдэг явж явж маш жижигхэн зүйл дээрээс харагддаг” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн “Ямар улсын хот төв талбай дээрээ ингээд амбаар тавиад бүтэн сар огтоосоо хайхрахгүй хаядаг юм бэ” хэмээн шүүмжилж, МҮОНТ-ийн захирал Гэрэлд хандан уг байгууламжийг төв талбайгаас яаралтай ачуулахыг шаардсан байна.

ВИДЕО: