Ховд аймагт алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа 11 дэх өдрөө үргэлжилж байна

Ховд аймагт алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа 11 дэх өдрөө үргэлжилж байна

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн юм.

Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ явган гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болжээ.Охин нь Буянт сумын төвд байрлах “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суудаг бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд оршдог байна.

Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, найман автомашин, гурван мотоцикл, нэг дрон, нэг эрэлч нохойтойгоор А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн тус аймгийн ОБГ-аас эрлийн ажиллагаанд нутгийн иргэдийг сайн дураар оролцохыг уриалсан билээ.